ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ӨМНӨ МАН-ЫН ДОТООД СУДАЛГААНД ХАМРАГДСАН УЛС ТӨРЧИД ХЭН БАЙВ?

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ӨМНӨ МАН-ЫН ДОТООД СУДАЛГААНД ХАМРАГДСАН УЛС ТӨРЧИД ХЭН БАЙВ?

GNNGNN
May 6, 2025  
 0
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ӨМНӨ МАН-ЫН ДОТООД СУДАЛГААНД ХАМРАГДСАН УЛС ТӨРЧИД ХЭН БАЙВ?

МАН 2027 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН БЭЛТГЭЛДЭЭ ОРЖ, НЭР ДЭВШИГЧДИЙН ХҮРЭЭГ ТОДОРХОЙЛЖ ЭХЭЛЖЭЭ

2027 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан улс төрийн намууд бэлтгэл ажилдаа орж эхэллээ. Тодруулбал, эрх баригч Монгол Ардын Нам (МАН) дотоод судалгаагаа эхлүүлж, боломжит нэр дэвшигчдийн хүрээг тодорхойлоход анхаарч буй талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Энэхүү дотоод судалгаа нь улс төрийн туршлага, олон нийтийн дэмжлэг, нэр хүнд, насны шалгуур зэрэг хэд хэдэн үзүүлэлтэд үндэслэн явагдаж байгаа бөгөөд 50 ба түүнээс дээш настай, олон жил улс төрд ажилласан, олон нийтэд танигдсан улстөрчид судалгааны төвд багтсан байна.

Судалгаанд нэр дурдагдсан зарим улстөрчдөөс дурдвал:

Ц.Нямдорж, Г.Занданшатар, Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан, С.Амарсайхан, Ж.Энхбаяр, Б.Чойжилсүрэн, Сү.Батболд, Л.Мөнхбаатар, Б.Энхбаяр нар багтжээ.

Эдгээр улстөрчид дотроос Ц.Нямдорж, Г.Занданшатар, Л.Энх-Амгалан нар илүү өндөр боломжтой хувилбаруудын нэгээр судалгаанд онцлогдсон гэх мэдээлэл байна. Ялангуяа Г.Занданшатар нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг удирдан зохион байгуулсан туршлагатай, нийгэмд оюунлаг имижтэй улс төрч гэж үнэлэгддэг.

Мөн сүүлийн жилүүдэд орон нутгийн иргэдтэй идэвхтэй уулзаж, нутгийн асуудалд анхаарал хандуулж буй УИХ-ын гишүүн Б.Энхбаяр болон МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар нарын нэрс ч судалгаанд багтсан нь сонирхол татаж байна.

Гэсэн хэдий ч дотоод судалгаагаар зарим улстөрчийн хувьд нэр хүндтэй холбоотой эргэлзээтэй асуудал, олон нийтэд үүсээд буй хандлага зэргийг харгалзан сонгуульд нэр дэвшүүлэхэд тохиромжгүй гэж дүгнэгдсэн тохиолдлууд ч байгаа аж.

Түүнчлэн энэхүү судалгаанд “эмэгтэй” улс төрчдийн нэр хараахан ороогүй байгаа нь анхаарал татаж буй. Цаашид олон нийт, намын гишүүдийн дунд нэмэлт судалгаа, хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөж байгаа тухай мэдээлэл ч байна.

МАН-ын хувьд 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахын тулд зөвхөн дэмжлэгтэй бус, нам дотроо нэгдмэл байр суурьтай, олон нийтийн итгэлийг хүлээсэн нэр дэвшигчээ тодруулах нь гол зорилт болоод байна. Эцсийн дүнг ард түмэн гаргах учиртай бөгөөд намуудын сонголт түүхэн хариуцлагын өмнө ирээд байна.