БАГШ, ЭМЧ НАРЫН ЦАЛИН, АХМАДЫН ТЭТГЭВРИЙГ ТОДОРХОЙ ХУВИАР НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛААР ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА

Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Үүнд:
-Австралийн Холбооны Улсын Амбан захирагч болон Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга нарын Монгол Улсад хийсэн айлчлалын дүнгийн тухай
-УИХ-ын даргын Бүгд Найрамдах Казахстан Улсад хийсэн айлчлалын дүнгийн тухай
-“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
-Олон улсын холбоонд Монгол Улс элсэхийг дэмжих тухай Засгийн газрын тогтоолын төсөл
-Ерөнхий боловсролын цахим сургууль байгуулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл
-Монгол болон Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл
-“Хэлэлцээрт нэгдэн орох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Олон улсын Нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрийг хэлэлцэж байна.
Мөн багш, эмч нарын цалин болон ахмадын тэтгэврийг тодорхой хувиар нэмэгдүүлэх талаар
-2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар асуудлуулдтай танилцаж байна.