"ЧИНГЭЛТЭЙ" ДҮҮРГИЙН ХӨШӨӨ ШАТАЖ БАЙСНЫГ УНТРААЖЭЭ

"Чингэлтэй" дүүргийн хөшөө шатаж байгаа тухай мэдээлэл, видео бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.
Энэ талаар ОБЕГ-аас "Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд хөшөө шатаад байна гэсэн дуудлагыг 10.15-ны өдрийн 05:46 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход "Чингэлтэй" дүүргийн хөшөө шатаж байсныг ажиллаж унтраасан" гэх мэдээллийг өглөө.