16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨЖ, ЧЕМОДАНД ХИЙСЭН АЙМШИГТАЙ ХЭРЭГ ГАРЧЭЭ

GNNGNN
Jun 24, 2024  
 0
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨЖ, ЧЕМОДАНД ХИЙСЭН АЙМШИГТАЙ ХЭРЭГ ГАРЧЭЭ

16 настай охины хоолойг боож амь насыг нь хохироогоод чемоданд хийсэн  аймшигт хэрэг энэ сарын 21-ний өдөр гарчээ. Чингэлтэй дүүргийн ... тоотод оршин суух 20 настай эрэгтэй Д архи уусан үедээ мөн дүүргийн ... тоотод оршин суух 16 настай охины  амь насыг хохироожээ. Хэрэгтэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гал тогооны өрөөнд байсан цахилгааны уртасгагч утсаар хоолойг нь боож амь насыг нь хохироож, гэмт хэргээ нуун далдахын тулд  цэнхэр енгийн жижиг зөөврийн чемодан дотор хийсэн байжээ.

Тухайн хэрэг болсон талаар найзууд нь гэх хүмүүс цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл ирүүлж, улмаар хэргийг газраас холбогдох баримтуудыг авч мөрдөн шалгаж байна.