МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЧИД ШИНЭ ЗЕЛАНДЫН БАГААС НЭГ ОНОО АВЛАА

GNNGNN
Jun 10, 2025  
 0
МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЧИД ШИНЭ ЗЕЛАНДЫН БАГААС НЭГ ОНОО АВЛАА

Азийн волейболын холбооноос зохион байгуулж буй эмэгтэйчүүдийн “AVC Nations Cup 2025” тэмцээн Вьетнам улсын Ханой хотод болж байна.

Монголын баг өчигдөр хэсгийн гурав дахь тоглолтоо Шинэ Зеландын багтай хийж 3:2-оор хожигдсон ч нэг оноо авч чадлаа. Манай шигшээ багийн хувьд энэ тэмцээний анхны оноо боллоо.

Монголын шигшээ баг хэсгийн дөрөв дэх тоглолтоо маргааш Индонезийн багтай хийнэ. Мөн хэсгийн сүүлийн тоглолтоо нөгөөдөр Ираны багтай хийх хуваарьтай.

“В” хэсэгт Ираны баг Казахстаны багийн араас гурван хожилтой тэргүүлж эхэллээ. Харин Индонезийн баг манай багтай адил нэг ч хожил авч чадаагүй байна.

Ханой хотод болж буй “AVC Nations Cup 2025” тэмцээн энэ сарын 14-д өндөрлөнө.

В ХЭСЭГ: 

1. Казахстан - 9 оноо /3 хожил/

2. Иран - 7 оноо /3 хожил/

3. Филиппин - 7 оноо /2 хожил, 1 хожигдол/

4. Шинэ Зеланд - 2 оноо /1 хожил, 2 хожигдол/

5. Индонези - 1 оноо /3 хожигдол/

6. Монгол - 1 оноо /3 хожигдол/