СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 8 САРТАЙ ХҮҮХДЭЭ ЖОЛООНЫ ХҮРДНИЙ АРД, ӨВӨР ДЭЭРЭЭ ЗОРЧУУЛСНЫ УЛМААС ЭНДЖЭЭ

Хоёр хоногийн өмнө /2025-09-29/ Булган аймагт зам тээврийн ослоор найман сартай нярай эндэж, хоёр хүүхэд, нэг том хүн эндсэн талаар бид мэдээлсэн.
Тодруулбал, тухайн өдрийн 16.50 цагт “Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарч хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байдаг. Очиж шалгахад, Toyota prius маркийн автомашины жолооч хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож гүүрний бетонон хашлагыг мөргөсний улмаас зорчиж явсан найман сартай хүүхэд нас барж, дөрөв зургаан настай хоёр хүүхэд, 30 настай нэг хүн гэмтсэн нөхцөл байдал тогтоогджээ.
Энэ талаар эх сурвалжаас тодруулахад "Нойр муутай, ядарсан үедээ машин жолоодон осолдсон юм билээ. Харамсалтай нь хамгийн бага хүүхдээ /найман сартай/ өвөр дээрээ авч зорчсоноор эндчихсэн байсан. 4-6 насны хоёр хүүхэд нь хөнгөн гэмтсэн, одоогоор эмнэлгийн хяналтад байгаа" хэмээсэн юм.
Иймд цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгах, хамгаалах бүс, хүүхдийн суудлыг зориулалтын дагуу ашиглах, ядарсан болон нойрмоглосон үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна" хэмээсэн юм.