АЛДАРХААН–ЦАГААНХАЙРХАН–АЛТАЙ ЧИГЛЭЛИЙН 40 КМ АВТО ЗАМЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
АЛДАРХААН–ЦАГААНХАЙРХАН–АЛТАЙ ЧИГЛЭЛИЙН 40 КМ АВТО ЗАМЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Завхан аймгийн Алдархаан сумаас Цагаанхайрхан сум, Алтай чиглэлд холбох 40 км урттай авто замын барилга, угсралтын ажил албан ёсоор эхэллээ
Тус авто зам нь зөвхөн аймгийн төвөөс сумдын төвийг холбохоос гадна Алтай–Улиастай, Улиастай–Бургастай боомт чиглэлийн баруун босоо тэнхлэгийн авто замын нэгэн чухал хэсэг бөгөөд бүс нутгийн тээвэр, ложистикийн хөгжилд стратегийн ач холбогдолтой юм
Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр хэрэгжиж буй уг замын бүтээн байгуулалт 2028 онд дуусч, ашиглалтад орохоор төлөвлөгдсөн байна. Үүнтэй зэрэгцэн Алтай–Улиастай чиглэлийн Говь-Алтай аймгийн Тайшир сум хүртэлх 60 км авто замын гүйцэтгэгч компанийг 2025 оны намар сонгон шалгаруулахаар бэлтгэл хангаж байна
Эдгээр авто замууд ашиглалтад орсноор бүс нутгийн иргэд, малчид төрийн үйлчилгээ, боловсрол, эрүүл мэндийн тусламжийг илүү шуурхай авах боломжтой болж, зам дагуух үйлчилгээний салбар, жижиг бизнесүүд өргөжих нөхцөл бүрдэх юм. Мөн зорчигч, жуулчдын хувьд аюулгүй, ая тухтай зорчих нөхцөл бүрдэх зэрэг олон талын эерэг үр нөлөө үзүүлэхээр байна