ЭНЭТХЭГТ 232 ЗОРЧИГЧТОЙ ОНГОЦ ОСОЛДОЖ, НЭГ ХҮН АМЬД ҮЛДЖЭЭ

"Эйр Индиа компанийн Boeing 787 Dreamliner онгоц Энэтхэгийн баруун нутагт осолджээ. ANI агентлаг "Нэг зорчигч амьд үлдсэн" гэж цагдаагийн байгууллагын мэдээллээс эш татан уламжилсан байна. Хууль сахиулах байгууллагын төлөөлөгч “Цагдаагийнхан 11А байрлалд амьд үлдсэн хүнийг олж илрүүлж, эмнэлэгт хүргэсэн” гэж хэлжээ.
Цагдаагийн газраас онгоцны ослоор амиа алдсан хүмүүсийн тоог тодорхой дурдаагүй бөгөөд “Одоогийн байдлаар онгоцны ослын улмаас хэчнээн хүн нас барсан талаар тодорхой мэлээлэх боломжгүй байна. Учир нь онгоц орон сууцны бүсэд унасан тул тоо нэмэгдэх магадлалтай” гэж мэдээлсэн байна.
"Эйр Индиа" компанийн Boeing 787 Dreamliner онгоц Энэтхэгийн Ахмедабад хотын нисэх буудлаас хөөрч, Энэтхэгийн баруун хэсэгт орших эмнэлгийн коллежийн нийтийн байрны талбайд унажээ.
Онгоц Лондон хот руу хөөрч байсан бөгөөд ниссэнээсээ хойш хэдхэн минутын дараа осолдсон байна. Осол болсон газраас 204 хүний цогцос олджээ.
Энэтхэгийн иргэний агаарын тээврийн газрын дарга Файз Ахмед Кидвайн мэдээлснээр, тус онгоцонд 244 хүн байсны 232 нь зорчигч, 12 нь хөлгийн багийн ажилтан аж.
Эх сурвалж: TASS