МАХ, СҮҮ, ӨНДӨГ ЗЭРЭГ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС ЭМГЭГ ҮҮСГЭГЧ НЯН, ХӨГЦ БОЛОН БОХИРДОЛТОЙ ХОЛБООТОЙ ЗӨРЧЛҮҮД ИЛЭРЧЭЭ

МАХ, СҮҮ, ӨНДӨГ ЗЭРЭГ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС ЭМГЭГ ҮҮСГЭГЧ НЯН, ХӨГЦ БОЛОН БОХИРДОЛТОЙ ХОЛБООТОЙ ЗӨРЧЛҮҮД ИЛЭРЧЭЭ

GNNGNN
May 6, 2025  
 0
МАХ, СҮҮ, ӨНДӨГ ЗЭРЭГ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС ЭМГЭГ ҮҮСГЭГЧ НЯН, ХӨГЦ БОЛОН БОХИРДОЛТОЙ ХОЛБООТОЙ ЗӨРЧЛҮҮД ИЛЭРЧЭЭ

ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙ НОЦТОЙ ЗӨРЧЛҮҮД ИЛЭРЧЭЭ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы тушаалын дагуу Стандарт, хэмжил зүйн газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Үндэсний итгэмжлэлийн төв, Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лаборатори хамтран хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Тус ажлын хэсэг Улаанбаатар хот болон Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай аймгуудын томоохон зах, худалдааны төв, сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн газруудад хяналт шалгалт хийж байгаа бөгөөд явцын талаар мэдээлэл өглөө.

Шалгалтаар дараах зөрчлүүд илэрлээ:

  • Жимс, хүнсний ногоо, үр тариа: 242 дээжээс шинжилгээ хийхэд 28 дээжид пестицидийн үлдэгдэл илэрч, үр тарианы 20 дээжээс 12 нь хог ургамал, хөнөөлт шавж, хачигтай байжээ.
  • Мах, махан бүтээгдэхүүн: Хиамны цехээс авсан 22 дээжийн 8 нь нитрит, давс, колиформ зэрэг эмгэг үүсгэгч нян агуулсан нь тогтоогджээ.
  • Сүү, өндөг: Мал эмнэлгийн ерөнхий газраас хийсэн шалгалтаар сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөгнөөс эмгэг төөрүүлэгч, нянгийн бохирдол, хөгц зэрэг ноцтой зөрчил илэрсэн байна.
  • Жин хэмжүүр, үнэт эдлэл: Стандарт, хэмжил зүйн газар 138 иргэн, аж ахуйн нэгжийн тоног төхөөрөмжийг шалгахад баталгаажаагүй жин, сорьцын тэмдэггүй үнэт эдлэл худалдаалж байсан зөрчлүүд илэрсэн байна.
  • Лабораториудын байдал: Сэлэнгэ, Архангай, Орхон аймгийн худалдааны төвийн мал эмнэлгийн лабораториуд итгэмжлэлгүй, шаардлагатай тоног төхөөрөмжгүй, стандартын шаардлага хангахгүй орчин нөхцөлтэй байжээ.

Шадар сайд С.Амарсайхан “Хүнс бол үндэсний аюулгүй байдлын асуудал. Иймд зөрчлийг илрүүлээд өнгөрөх биш, хүнсний салбарын бүх байгууллага, ажилтан бүр хариуцлага хүлээж, чанар, стандарт мөрдөх нь чухал” хэмээн онцолсон юм.

Хүнсний аюулгүй байдлын хяналт шалгалтын ажил 2025 оны 5 дугаар сарын 31-нийг дуустал улс даяар үргэлжлэх болно.