ДОХ-ЫН ЭСРЭГ ДЭЛХИЙН АНХНЫ 100% ҮР ДҮНТЭЙ ВАКЦИНЫГ БАТЛАВ

GNNGNN
Jul 30, 2025  
 0
ДОХ-ЫН ЭСРЭГ ДЭЛХИЙН АНХНЫ 100% ҮР ДҮНТЭЙ ВАКЦИНЫГ БАТЛАВ

АНУ-ын Хүнс, эмийн чанарыг  хянах алба  ХДХВ-ийн эсрэг  анхны вакцин болох Yeztugo-г  зөвшөөрөв.

Жилд хоёр удаа хийсэн тохиолдолд 100% хамгаалах энэхүү вакциныг Gilead компани бүтээсэн бөгөөд капсидын (өвчний генийг хамгаалдаг уураг) вирусийг дарангуйлагч ангилалд багтдаг эм юм.

Уг вакцины эмнэл зүйн туршилт хэдийн амжилттай явагдсан бөгөөд 2024 онд Science сэтгүүлээс Breakthrough of the Year (оны шилдэг нээлт) шагналыг хүртжээ.

Gilead компани уг  эмийг Австрали, Канад, Өмнөд Африк, Бразил, Швейцарь болон бусад оронд бүртгүүлэх ажлыг эхлүүлээд байна.

Мөн ДОХ-той тэмцэх дэлхийн сантай гэрээ байгуулан вакциныг доогуур, дунд орлоготой 120 оронд үнэ төлбөргүйгээр нийлүүлэх юм.

Уг вакцин нь жил бүр 1.3 сая хүн халдварладаг ХДХВ-ын  эсрэг тэмцэлд эргэлт авчирана гэж мэргэжилтнүүд үзэж байна.