ДЭЛХИЙН II ДАЙНЫ ТУХАЙ ӨГҮҮЛЭХ “ЭРХИЙН ТӨЛӨӨ ҮХСЭН" КИНО БОКС ОФФИСЫГ ТЭРГҮҮЛЖЭЭ

GNNGNN
Aug 20, 2025  
 0
ДЭЛХИЙН II ДАЙНЫ ТУХАЙ ӨГҮҮЛЭХ “ЭРХИЙН ТӨЛӨӨ ҮХСЭН" КИНО БОКС ОФФИСЫГ ТЭРГҮҮЛЖЭЭ

БНХАУ-ын дайны тухай өгүүлэх "Эрхийн төлөө үхсэн" кино  олон улсад үзэгчдийн хүртээл болсон байна. Тус кино нь  “Дэлхийн II” дайны түүхэнд хүлээн зөвшөөрөгдөөгүй Хятад улсын үнэн түүхийг харуулсан бүтээл болжээ. Тодруулбал “Наньжинын их хядлага”-ийн үеэр Япон улсын үйлдсэн дайны гэмт хэргийн нотолгоо болох гэрэл зургуудыг энгийн иргэд олсон тухай үйл явдлыг харуулах ажээ. Кино 2025 оны 8 дугаар сард олон улсад нээлтээ хийж АНУ-ын Лос Анжелес хотын үзэгчдэд хүртээл болжээ. Энэ үеэр кино зохиолч, продюсер Боб Андервуд: "Энэ бол ер бусын сэтгэл хөдөлгөм бүтээл. Киноны өгүүлэмж, элементүүд нь миний хувьд гүн гүнзгий сэтгэгдэл үлдээж чадлаа” гэжээ.

Одоогоор энэхүү кино нь 8 дугаар сарын 7-нд Австрали, Шинэ Зеландад, 8 дугаар сарын 15-нд АНУ-ын 250 гаруй театрт тус тус нээлтээ хийгээд байна. Кино бүтээгчид уг уран бүтээлээ  нийт 20.000 удаа үзээлэхээр төлөвлөсөн бөгөөд Их Британи, ХБНГУ, БНФУ, ОХУ, БНСУ, Малайз, Сингапур зэрэг бусад улс оронд нээлт хийх юм.

Эх сурвалж: BBC News