ТЦА-НЫ МЭРГЭЖИЛТЭН: БЕНЗТЭЙ МӨРГӨЛДСӨН ПОРТЕРИЙН ЖОЛООЧИЙГ ГССҮТ-Д ХҮРГҮҮЛСЭН

GNNGNN
Apr 25, 2024  
 0
ТЦА-НЫ МЭРГЭЖИЛТЭН: БЕНЗТЭЙ МӨРГӨЛДСӨН ПОРТЕРИЙН ЖОЛООЧИЙГ ГССҮТ-Д ХҮРГҮҮЛСЭН

Баянзүрх дүүргийн 11 хороо буюу Бага тэнгэрийн замд "бенз" маркийн автомашин "портер"-той мөргөлдсөн осол гарчээ. Ослын талаар Тээврийн цагдаагийн албаны мэргэжилтнээс тодруулахад “Бага тэнгэрийн аманд хоёр машин мөргөлдсөн гэх дуудлага 16:57 цагт бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу ослын газарт үзлэг шалгалт хийж байгаа. Мөн "портер" маркийн автомашины жолооч осолд орох үедээ бэртэж, гэмтсэн учир яаралтай түргэн тусламж үзүүлж, "103" машинаар ГССҮТ-д хүргүүлсэн. Одоогоор жолоочийн биеийн байдал ямар байгаа талаар хэлэх боломжгүй байна. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа” гэв.