П.ДЭЛГЭРНАРАН:ЦАХИМ ДҮН ГАР ТООЛЛОГО ХОЁРЫН ДҮН ЗӨРӨӨГҮЙ

GNNGNN
Jun 29, 2024  
 0
П.ДЭЛГЭРНАРАН:ЦАХИМ ДҮН ГАР ТООЛЛОГО ХОЁРЫН ДҮН ЗӨРӨӨГҮЙ

Сонгуулийн ерөнхий хорооноос гар тооллого буюу хяналтын тооллогын дүн мэдээллийг танилцууллаа. 

СЕХ-ны дарга П.Нарандэлгэр "УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль өндөрлөлөө. Автомат тооллогын дүнг энэ сарын 28-ны үүрийн 4.50 цагт хүргэж дууссан. Нийт 1,158,000 мянган хүн саналаа өглөө. Саналаа өгсөн сонгогчдын тоо өмнөх сонгуулиудаас буураагүй харин ч 10 хувиар өссөн байна. 50-аас дээс насныхан идэвхтэй оролцдог байсан бол энэ жил түүнээс доош насныхан идэвхтэй байлаа. Залуучууд идэвхтэй оролцсон. Ирц жигдхэн байсан. 

Цахимаар дүн мэдүүлсний дараа гар тооллого хийж эхэлсэн. Одоо 6, 7 хэсгийн хорооноос ирэх дүнг хүлээж байна. Одоо байгаа хэсгийн хороодын дүн гар тооллогын дүнгээс зөрөөгүй байна. Эдгээр хэсгийн хороодын гар тооллогын дүн нэгтгэгдсэнээр эцсийн дүнг танилцуулна. Хуулийн хүрээнд сонгуулийн санал хураалтын эцсийн дүнг 14 хоногийн дотор гаргаж болно гэж заасан. Зөөврийн саналын хайрцгаар 18 мянган хүн саналаа өгөхөөр хүсэлт гаргасан ч 50 гаруй хувь зөөврөөр санал өгсөн. Яг тухайн өдөр нь санал авахаар очиход хэсгийн хороонд өөрөө очиж саналаа өгнө гэсэн хүмүүс байсан.

Сонгууль зохион байгуулахад оролцсон төрийн албан хаагчдадаа баярлалаа. Маш их хүчин зүтгэл гаргаж, ажиллалаа. Гар тооллого дууссаны дараа СЕХ хуралдаж, хамгийн олон санал авсан нэр дэвшигчдээ УИХ, Ерөнхийлөгчид  танилцуулна. Улмаар гишүүнээр сонгогдсонд тооцсон үнэмлэх гардуулна" гэв.