ЮАНИЙН ХАНШ СҮҮЛИЙН 6 САРЫН ДЭЭД ТҮВШИНДЭЭ ХҮРЛЭЭ

GNNGNN
Jul 8, 2025  
 0
ЮАНИЙН ХАНШ СҮҮЛИЙН 6 САРЫН ДЭЭД ТҮВШИНДЭЭ ХҮРЛЭЭ

Оны эхний сард юанийн ханш 469 төгрөгтэй тэнцэж байсан бөгөөд сар тутам ойролцоогоор 3-10 төгрөгийн өссөөр өнөөдрийн байдлаар Монголбанкны нэрлэсэн ханш 499.66 төгрөгт хүрсэн байна.

Харин валют арилжааны дундаж 504.90 төгрөг, арилжааны банкнуудаас 501-504.50 төгрөгөөр арилжаалагдаж байна. Энэ оны эхний улиралд 484.93 төгрөгийн ханштай байсан бол хоёрдугаар улиралд 21 төгрөгөөр өссөн бөгөөд цаашид мөн юань төгрөгийн эсрэг чангарах төлөвтэй байгаа юм. Хэдийгээр манай улсын гадаад валютын нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрсэн боловч төгрөгийн ханш суларсаар байна.