ӨНӨӨДӨР ЖҮЖИГЧИН Т.ЭНЭРЭЛИЙН ТӨРСӨН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

GNNGNN
May 26, 2025  
 0
ӨНӨӨДӨР ЖҮЖИГЧИН Т.ЭНЭРЭЛИЙН ТӨРСӨН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

"Гэгээн муза" наадмын "Шилдэг эмэгтэй туслах дүр"-ийн эзэн, "Ододтой бүжиглэе" шоу нэвтрүүлгийн ялагч жүжигчин Т.Энэрэлийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Түүний хань жүжигчин найруулагч О.Итгэл энэ тухай өөрийн цахим хуудастаа:

"5-р сарын 24-нд "Гэгээн Муза" цом авлаа

5-р сарын 25-нд Ододтой бүжиглэе цом авлаа

5-р сарын 26-нд хань минь төрсөн өдрийн мэнд хүргэе! Чамаар би гоёдог, чамаар би чимдэг юм. Гайхалтай хань, гайхалтай ээж, гайхалтай охин, гайхалтай жүжигчин, гайхалтай бүжигчин, гайхалтай уран бүтээлч!! Үнсье!" хэмээн төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлжээ.

Монгол HD телевизийн бэлтгэн хүргэдэг "Ододтой бүжиглэе" шоу нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын ялагчаар жүжигчин Т.Энэрэл, бүжигчин Б.Батманлай нар тодорсон юм. Жүжигчин Т.Энэрэл шоуны ялагч болохоос 1 хоногийн өмнө буюу энэ сарын 24-ний өдөр "Гэгээн муза" наадмын драмын жүжиг төрөлд Pro тeатрын ”Шадар гурван цэрэг” физикл драмын жүжгээр "Шилдэг эмэгтэй туслах дүр"-ийн шагналын эзэн болсон юм. Түүний нөхөр болох жүжигчин, найруулагч О.Итгэл тус жүжгийн найруулагчаар ажилласан бөгөөд "Гэгээн муза" наадмын Шилдэг найруулагчаар тодорсон билээ.