БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯР: БИД ХАГАС, БҮТЭН САЙНГҮЙ АЖИЛЛАЖ, ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХИЙГ ХҮЛЭЭЖ БАЙНА
Багш нарын ажил хаялттай холбоотой салбарын сайд П.Наранбаяраас тодрууллаа.
Тэрээр "Цалин мөнгийг нэмэх асуудлыг хамтдаа ярилцъя. Сайн шийдэл олохын төлөө явж байна. Засгийн газар, УИХ, төсвийн байнгын хороо маш сайн дэмжиж бүгд ойлгож байна. Эхний ээлжид 100 тэрбум төгрөгийн ачааллын нэмэгдэл гэж нэмсэн.
Нийгмийн анхаарлын төвд ортол жагсч чадсан нь багш нарын тэмцлийн үр дүн мөн. Цаашдаа бие биенээ ажил хаяхад хүртэл нь ингэж явахгүйгээр дунд хугацааны төлөвлөлтөө сайн хийж, цалинг нь 3.5 сая төгрөгт хүргэх зарчмаа сайн тохирох хэрэгтэй. Асуудлыг улс төржүүлэхгүй байх хэрэгтэй.
Өнөөдөр мухардалд оруулж болохгүй. Ойрын хугацаанд лхагва гарагаас өмнө хэлэлцээрийн ширээнд зөвшилцөлд хүрэх хэрэгтэй. Цалингийн бодлого макро эдийн засгийн хүрээнд салбар дамнасан бодлого байдаг. Иймээс макро асуудал учраас засгаар үүнийг хэлэлцүүлээд 3-5 жилийн төлөвлөгөө хийх хэрэгтэй. Бид хэлэлцээ хийхийг хүлээж байна. Хагас сайн, бүтэн сайнд бид ажиллалаа. Ирээд ярилцаач ээ" гэлээ.
