ПРОКУРОР: Д.АМАРБАЯСГАЛАНГ ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛАА УРВУУЛАН АШИГЛАХ, ИХ ХЭМЖЭЭНИЙ ХАХУУЛЬ АВАХ, ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ХӨРӨНГӨЖИХ ЗҮЙЛ АНГИАР ЯЛЛАГДАГЧААР ТАТСАН
УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг яллагдагчаар татсан талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээлсэн. Тэгвэл эл асуудлаар Нийслэлийн прокурорын газраас хэвлэлд өгсөн тодруулгадаа "АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд холбогдуулан улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, их хэмжээний хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэх гэмт хэргүүдэд тус тус эрүүгийн хэрэг нээн шалгаж, яллагдагчаар татах саналтай ирүүлсэн.
Прокуророос хэргийг хянаад өнгөрөгч долоо хоногт мөрдөгчөөс гаргасан санал үндэслэлтэй байна гэж үзээд УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх зүйлийн нэгдүгээр хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, их хэмжээний хахууль авах болон улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүйгээр хөрөнгөжих зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж мөрдөн шалгах байгууллагад хүргүүлсэн" гэв.
