ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАР ЕРӨНХИЙ САЙД, 22 САЙД, 16 ЯАМТАЙ АЖИЛЛАХААР ЗАСГИЙН ГАЗРЫН БҮТЭЦ, БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ТОДОРХОЙЛЖЭЭ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төсөл, эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хууль, тогтоолын төслүүдийн талаар танилцуулсан.
Шинээр эмхлэн байгуулах Засгийн газар Ерөнхий сайд, 22 сайд, 16 яамтай ажиллахаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлжээ.
Хуулийн төслийн үзэл баримтлалд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг дараах байдлаар тусгасан байна.
Засгийн газрын бүтэц:
· Эдийн засаг, хөгжлийн яам; Гадаад харилцааны яам;
· Сангийн яам; Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн яам;
· Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам;
· Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам;
· Батлан хамгаалах яам;
· Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам;
· Боловсролын яам;
· Гэр бүл, хүнийхөгжлийн яам;
· Зам, тээврийн хөгжлийн яам;
· Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам;
· Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам;
· Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам;
· Эрчим хүчний яам; Эрүүл мэндийн яам.
· Засгийн газрын бүрэлдэхүүн:
· Монгол Улсын Ерөнхий сайд Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд;
· Монгол Улсын Шадар сайд /онцгой байдлын асуудал эрхэлсэн/;
· Монгол Улсын Шадар сайд /өрсөлдөөний асуудал эрхэлсэн/;
· Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;
· Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга;
· Монгол Улсын сайд, 20 минутын хот-Үндэсний хорооны дарга;
· Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга;
· Гадаад харилцааны сайд;
· Сангийн сайд; Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн сайд;
· Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд;
· Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудынсайд;
· Батлан хамгаалахын сайд;
· Байгальорчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд;
· Боловсролын сайд;
· Гэр бүл,хүний хөгжлийн сайд;
· Зам, тээврийн хөгжлийн сайд;
· Хотбайгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд;
· Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд;
· Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд;
· Эрчим хүчний сайд; Эрүүл мэндийн сайд.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүнээ шинэчлэн тогтоохдоо өнгөрсөн 30 жилийн хугацаанд явж ирсэн Засгийн газрын бүтэц дээр тулгуурлан, ерөнхий чиг хандлагыг Англи, Герман, Сингапур зэрэг парламент нь манайхтай төстэй, холимог тогтолцоотой улс орнуудынхтай төстэй байхаар тодорхойлсон хэмээсэн.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамыг гэр бүл, хүний хөгжил рүү чиглүүлж, үндсэн үзэл баримтлалыг хүний хөгжил гэдэг цогц ойлголт руу хандуулсныг тодотгосон.
Түүнчлэн залуучуудыг соёл, спорт, аялал жуулчлалтай хамтатган авч үзэх нь олон улсын нийтлэг жишиг гээд энтертайнмент, бүтээлч үйлдвэрлэлийн салбартай залуучууд идэвхтэй холбогдож байж ирээдүйд итгэх итгэл, эх оронч үзэл төлөвшинө гэж үзэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамыг байгуулахаар төлөвлөсөн гэлээ.
Уул уурхайг зөвхөн ухах салбар гэж ойлгох бус дэвшилтэт технологид тулгуурласан, үйлдвэржсэн чиглэл рүү орох нь зүйтэй учир Аж үйлдвэрийн яамыг уул уурхайгаас салгаж болохгүй хэмээн тайлбарласан.
Хууль зүй, дотоод хэргийн асуудлыг “жастис” буюу шударга ёс гэдэг агуулга руу оруулж ирснийг Ерөнхий сайт тодотгоод, бид зөвхөн хууль сахиулах биш шударга ёсыг нийгэмд тогтоох, хууль тэгш үйлчлэх, хүний эрхийн асуудлуудыг ч хамтад нь авч үзэх ёстой. Эдийн засгийн хөгжлийн яам нь бодлого төлөвлөлтийн яам бөгөөд энэ агуулгаар ШУА-ийг Эдийн засгийн хөгжлийн яам руу татсан гэлээ.
Ерөнхий сайдын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ хэмээн Улсын Их хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.