О.ЦОГТГЭРЭЛ: МЕГА ГЭДЭГ ГОЁ ҮГНИЙ ЦААНА ТӨРИЙН, ТӨСВИЙН МӨНГӨ, ӨР ЗЭЭЛ ГЭДЭГ ЗҮЙЛ Л ЯРИГДДАГ

GNNGNN
Sep 15, 2025  
 0
О.ЦОГТГЭРЭЛ: МЕГА ГЭДЭГ ГОЁ ҮГНИЙ ЦААНА ТӨРИЙН, ТӨСВИЙН МӨНГӨ, ӨР ЗЭЭЛ ГЭДЭГ ЗҮЙЛ Л ЯРИГДДАГ

Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ. 

О.Цогтгэрэл АН-ын дарга: Чалкотой хийсэн гэрээ тухайн үед тогтмол үнээр хийж байсан. Харин China Energy-тэй хийсэн гэрээний асуудал дөрвөн боомтын дунджаар үнэ нь томьёогоор өөрчлөгддөг гэж УИХ-д танилцуулагдсан.

Гэхдээ энэ томьёо ямар аргачлалаар, яаж бодогдож байгааг тодруулах хэрэгтэй.

Ирэх сарын эхээр шинэ Засгийн газрын 100 хоног тоологдож, шинэ Ерөнхий сайд ажлын тайлангаа тавих байх. Ардчилсан намын хувьд тус асуудалд тодорхой байр суурь, дүгнэлттэй байгаа. 

Мега төслүүд дээр миний хувьд эргэлзээтэй байр суурьтай байсан.

Мега гэдэг гоё үгний цаана төрийн, төсвийн мөнгө, өр зээл, олон улсын баталгаа гэдэг зүйл л яригддаг.

Харин одоо эхнээс нь үр дүнтэй нь танилцах, ярилцах боломж гарч ирж байна.