Р.СЭДДОРЖИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГАД ДЭМЖЛЭЭ
УИХ-ын байнгын хороодын дарга нарыг томилох үйл явц үргэлжилж байна. Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Р.Сэддоржийг тус байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ. Үргэлжлүүлэн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-д танилцуулснаар эл томилгоо баталгаажих юм