УЛААНБААТАРТ ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРЖ, 30 ГРАДУС ДУЛААН БАЙНА

GNNGNN
Jul 9, 2024  
 0
УЛААНБААТАРТ ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРЖ, 30 ГРАДУС ДУЛААН БАЙНА

Өнөөдөр Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг, Дорнод-Монголын тал нутгаар халж, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орно.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн төв хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +20...+25 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар +31...+36 градус, бусад нутгаар +25...+30 градус дулаан байна.

Улаанбаатарт үлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө +28...+30 градус дулаан байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.