ОЛОН ОВООТЫН АЛТНЫ ОРД: ЛИЦЕНЗИЙН СҮҮДЭРТЭЙ 16 ЖИЛ

ОЛОН ОВООТЫН АЛТНЫ ОРД: ЛИЦЕНЗИЙН СҮҮДЭРТЭЙ 16 ЖИЛ

GNNGNN
May 12, 2025  
 0
ОЛОН ОВООТЫН АЛТНЫ ОРД: ЛИЦЕНЗИЙН СҮҮДЭРТЭЙ 16 ЖИЛ

Олон овоотын ордын лицензийн маргаан олон жил үргэлжилж, “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр, “Жаст групп”-ийн Ш.Батхүү агсан, “Алтжин” группийн Г.Алтан агсан гэх улсдаа толгой цохих бизнес эрхлэгчид маргаанд гол тоглогчид байсан. Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд байрлах энэхүү ордыг 18.5 тонн нөөцтэй, үүнээс ч илүү нөөцтэй байх боломжтой хэмээн гадны экспертүүд тодорхойлсон. Ингэснээр тэд “Олон-Овоот гоулд” ХХК-ийг байгуулж, Анод, Зоос, Хадгаламж банкуудаас зээл авч, хөрөнгө татаж, уг ордын үйл ажиллагааг сайжруулахаар болсон

Гэвч огт сайжруулалт хийгдээгүй төдийгүй банкуудаас авсан зэрэг 140 гаруй тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүй, улмаар энэ нь яваандаа дээрх банкуудыг дампуурлаа зарлахад ч хүргэсэн байж мэдэх. Нэмээд зээлийн барьцаа хөрөнгөд анх 44 ширхэг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл барьцаалсан хэдий ч одоо зөвхөн найман ширхэг нь л үлджээ. Бидний мэдэхийн 16 жил яригдаж байгаа энэхүү алтны ордын лиценз буюу тусгай зөвшөөрлийн хулгай одоо хүртэл үргэлжилсээр байгаад итгэхийн аргагүй

Хамгийн гол нь Олон овоотын ордын лицензийн асуудал гэж наанаа харагдах ч цаанаа 44 тусгай зөвшөөрлөөс яагаад зөвхөн найм нь үлдэв, шүүхийн шийдвэрээр битүүмжилсэн уурхайг нууцаар ажиллуулж, их хэмжээний алт олборлож, улсад мэдэгдэхгүйгээр зарж борлуулсан асуудал зөвхөн нэг гэр бүлд чиглэв, агентлагийн даргын ганцхан шийдвэрээр лицензийг шилжүүлдэг, ард түмний өмч газрын доорх баялгийг үе дамжин гэр бүлээрээ ашигладаг зэрэг асуудлууд мөн чанартаа хөндөгдөх юм. Нэг үгээр Монгол Улсын газрын доорх баялгийг хэрхэн хувааж үнэгүйдүүлж, үгүй хийж болдгийн сонгодог жишээ Олон овоотын орд байжээ

Баримт 1: Олон овоотын ордын найман лицензийг “Минерал Эксплорейшн Фандинг” ХХК өр барагдуулах нөхцөлтэйгээр 2024 оны наймдугаар сараас эзэмшсэн
Олон овоот ордыг анх “Монгол газар” болон “Жаст групп” ХХК хамтран эзэмшиж “Олон-Овоот гоулд” ХХК-ийг байгуулсан. Дараа нь уг орд “Алтжин” группийн мэдэлд шилжсэн байдаг. Гэвч тэд Монгол банк болон дотоодын арилжааны банкуудад асар их хэмжээний өр тавьж, үүнийгээ барагдуулахгүй арав гаруй жил явсан. Тэдний үүсгэсэн 140 гаруй тэрбум төгрөгийн өрийг барагдуулахын тулд банк дундын барьцааны зүйл болох хүчинтэй үлдсэн найман ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг “Минерал Эксплорейшн Фандинг” ХХК-д шилжүүлэн өгсөн ажээ

Тодруулбал, нийт 18 гүйцэтгэх баримт бичигт үндэслэн гурван шатны шүүхийн шийдвэрээр, хамгийн сүүлийн баримт нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны наймдугаар сарын 7-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай” 335, 336, 337, 338, 339, 340, 341 дүгээр шийдвэр, 2024 оны есдүгээр сарын 26-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай” 426 дугаар шийдвэрээр “Олон-Овоот гоулд” ХХК-ийн Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутаг дахь Овоот-1 нэртэй 940.35 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-015274, MV-015275,  MV-015282,  MV-015283,  MV-020764,  MV-021489,  MV-021490 дугаартай 7 тусгай зөвшөөрлийг “Олон-Овоот гоулд” ХХК-иас, MV-019336 дугаартай нэг тусгай зөвшөөрлийг “Зөв зүг” ХХК-и