МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГ 74-63 ХАРЬЦААГААР ГУАМД ХОЖИГДЛОО
Монголын үндэсний Сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг Азийн аваргын урьдчилсан шатанд анх удаа оролцож байгаа ба өнөөдөр 2 дахь тоглолтоо хийлээ.
Тодруулбал, эхний тоглолтоо БНХАУ-ын багтай энэ сарын 22-ны өдөр хийж хожигдол хүлээсэн бол өнөөдөр Гуамын шигшээ багтай хоёр дахь тоглолтоо хийж 74-63 харьцаагаар буюу 11 онооны зөрүүгээр ялагдал хүлээлээ.
Түүнчлэн Монгол Улсын шигшээ багийн тоглогч Б.Билгүүн Гуамын шигшээ багийн эсрэг тоглолтод 13 оноо, 5 самбар, 4 бөмбөг таслалт, 44 хувийн довтолгооны гүйцэтгэлтэй тогложээ.