ЦЕГ: ЮҮТҮБЕР Э.САНЧИРДАМБА НАС БАРСАН ГЭХ МЭДЭЭЛЭЛ ХУДАЛ

GNNGNN
Feb 25, 2024  
 0
ЦЕГ: ЮҮТҮБЕР Э.САНЧИРДАМБА НАС БАРСАН ГЭХ МЭДЭЭЛЭЛ ХУДАЛ

"Mongolian Youtuber Sanchir" хэмээх нэрээр видео контент бүтээгч Э.Санчирдамба өчигдөр үл таних этгээдүүдэд зодуулсан хэмээн өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байдаг. Тэгвэл өнөөдөр түүнийг нас барсан гэх мэдээлэл цацагдсан юм.

Энэ талаар ЦЕГ-аас "Юүтүбэр Э.Санчирдамбыг нас бараагүй гэдгийг ар гэрээс нь мэдээллээ. Зарим тохиолдолд залуучууд сэтгэл хөөрлөөрөө бусдад буруу мэдээлэл өгөх тохиолдол гардаг.

Мөн одоогоор түүнийг зодуулсан гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй байна" гэсэн бол түүний албан ёсны пэйж хуудас дээр,

"Mongolian Youtuber Sanchir ийн туслах байна. Санчир маань нас барсан гэх худлаа мэдээлэл яваад байна. Энэ нь худлаа шүү" гэх мэдээллийг оруулжээ.