МИАМИГИЙН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ ДЭЭР НЭГЭН ЭМЭГТЭЙ ХӨХНИЙ ДАРУУЛГАНДАА ХОЁР ЖИЖИГ ЯСТ МЭЛХИЙ НУУН ХИЛ ГАРГАХЫГ ЗАВДААД БАРИГДЖЭЭ
Тээврийн аюулгүй байдлын албанаас (TSA) нийтэлсэн гэрэл зурагт яст мэлхийнүүдийг марль болон хүнсний соронзон хальсаар (плёнкоор) ороосон байсан нь харагдсан байна. Нэг яст мэлхий нь замдаа амиа алджээ.
Харин амьд үлдсэн нэгийг нь Флоридагийн Загас болон зэрлэг байгаль хамгаалах газарт хүлээлгэн өгсөн байна. Хамгийн харамсалтай нь, эмэгтэй ингэж эрсдэл гаргах ямар ч шаардлагагүй байжээ.
Учир нь хууль дүрмийнх нь дагуу хүсэлтээ гаргаж, зохих журмаар нь авч явсан бол амьтнаа онгоцоор тээвэрлэх бүрэн боломжтой байсан юм.
