Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Тэнгэр тайлал” НҮТББ, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ хамтран 2024 оны 05-р сарын 25-27-ны өдрүүдэд Хүй долоон худаг “Монгол наадам цогцолбор”-т “Тэнгэр Дэлхийн Бөөгийн фестиваль 2024”-ийг зохион байгуулж байна.
Уг үйл ажиллагаанд зориулсан хүчит бөхийн барилдаанд Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Монгол групп", "Эй Би Өү" групп, "Дүнжингарав" дэвжээний бөх, аймгийн арслан Нэргүйн Дашдаваа түрүүлж, Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Дүнжингарав" дэвжээний бөх, аймгийн арслан Болоржавын Отгонбаатар үзүүрлэв. Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, "Хилчин" спорт хороо, "Хангалын бор овоо" ХХК, "Таванхан" дэвжээний бөх, сумын заан Амарсанаагийн Амархүү шалгарлаа.