ДЭЛХИЙН ХАМГИЙН ӨНДӨР ЦАЛИНТАЙ УДИРДАГЧИЙН ОРЛОГО $1 САЯАР ӨСНӨ

GNNGNN
Sep 9, 2026  
 0
ДЭЛХИЙН ХАМГИЙН ӨНДӨР ЦАЛИНТАЙ УДИРДАГЧИЙН ОРЛОГО $1 САЯАР ӨСНӨ

Сингапурын Засгийн газраас сайд, төрийн өндөр албан тушаалтнуудын жилийн цалинг нэмэхээр болжээ. Үүнд дэлхийн хамгийн өндөр цалинтай улс төрч, Ерөнхий сайд Лоуренс Вонг (Lawrence Wong) багтаж байгаа аж.

Түүний жилийн цалин 1.4 сая сингапур доллароор буюу 1.1 сая ам.доллароор нэмэгдэх юм. Тэрбээр энэхүү нэмэгдлийг ирэх таван жилийн хугацаанд сайн үйлсэд хандивлахаа мэдэгдэв.

Тэр одоогоор жилд 2.2 сая сингапур долларын цалин авдаг. Харин түүний цалин нэмэгдвэл 3.6 сая сингапур доллар (ойролцоогоор 2.8 сая ам.доллар) болж, 60 гаруй хувиар өсөх аж.

Одоогийн байдлаар сайд нарын үндсэн цалин жилд ойролцоогоор 1.1 сая сингапур доллар байдаг. Шинэ тогтолцоогоор энэ нь 1.2 сая орчим сингапур доллар болно.

Сингапурын засгийн газар өндөр цалин авах нь авлигаас урьдчилан сэргийлэхэд тусалдаг гэж олон жилийн турш тайлбарлаж иржээ.

Гэвч сайд нарын цалин иргэдийн дундаж орлогоос хавьгүй өндөр байгаа нь олон нийтийн анхаарал, шүүмжлэлийг дагуулж байна. Тус улсын дундаж сарын орлого 5,775 сингапур доллар байдаг.

Жирийн иргэдийн орлоготой харьцуулахад ийм өндөр хэмжээний цалин авах нь олон нийтийн дургүйцлийг төрүүлсээр байна.

Эх сурвалж: BBC