АЗИЙН АВАРГААС Б.АНУДАРЬ МӨНГӨ, Э.ДЭЛГЭРМАА ХҮРЭЛ МЕДАЛЬ АВАВ
- Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна
- Монголын шигшээ багийн хоёр эмэгтэй тамирчин мөнгө, хүрэл медаль хүртлээ
Чөлөөт бөхийн 2024 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн Киргизийн нийслэл Бишкек хотод гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээний гурав дахь өдөр эмэгтэй чөлөөт бөхийн 50, 55, 59, 68, 76 кг жингийн барилдаанууд болов.
Өнөөдөр эмэгтэй 59 кг жинд Батхуягийн Анударь финалд Хятадын Чи Жанд ялагдаж мөнгөн медаль хүртлээ. Тэрээр хагас шигшээд Казахстан, шөвгийн наймд Энэтхэгийн бөхийг ялаад байсан юм.
Мөн эмэгтэй 68 кг жинд Энхсайханы Дэлгэрмаа Хятадын Зелу Лиг ялж хүрэл медаль хүртэв. Өнгөрсөн оны Азийн наадмаас хүрэл медаль авсан тэрээр 2022, 2020 оны Азийн аваргын хүрэлтэйгээ нийлээд насанд хүрэгчдийн Азийн аваргаас гурав дахь хүрэл медалиа авав.
- Д.Батзул, Э.Энхбат нар Азийн аваргаас хүрэл медаль авлаа
- Э.Бямбадорж Азийн аваргаас анх удаа мөнгөн медаль хүртлээ
- Т.Тулга чөлөөт бөхийн Азийн аваргаас хоёр жил дараалан мөнгөн медаль авлаа
Өнөөдөр эмэгтэй 50 кг жинд Долгоржавын Отгонжаргал хүрэл медалийн төлөө Энэтхэгийн Шивани Павар, 55 кг жинд Болормаагийн Дөлгөөн хүрэл медалийн төлөө Хятадын Мин Жанд ялагдаж тавдугаар байр эзлэв. Харин эмэгтэй 76 кг жинд Найгалсүрэнгийн Загардулам эхний шатанд Японы тамирчинд ялагдаж тэмцээнээ дуусгасан.