ЦАСАНД БООГДСОН ХОЁР АЙЛЫН ЗУРГААН ИРГЭНИЙГ 700 БОГ МАЛЫН ХАМТ УУЛНААС БУУЛГАЖЭЭ

GNNGNN
Nov 17, 2026  
 0
ЦАСАНД БООГДСОН ХОЁР АЙЛЫН ЗУРГААН ИРГЭНИЙГ 700 БОГ МАЛЫН ХАМТ УУЛНААС БУУЛГАЖЭЭ

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн “Тагийн-Орой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 115 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км/ энэ сарын 13-наас хойш 50-70 см зузаан цас орсны улмаас зам даваа хаагдаж, уулан дээр өвөлжиж байсан хоёр айл цасанд боогдсон тухай дуудлага энэ сарын 15-ны 11.20 цагт бүртгэгджээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид, Мэргэжлийн ангийн ажилтнууд, ар гэрийнхэн малчин Г /55 настай, эрэгтэй/, О /55 настай, эмэгтэй/, Б /31 настай, эрэгтэй/ нарыг 1400 бог малтай нь 16-ны 10.09 цагт,  малчин Б /34 настай, эрэгтэй/, Б /32 настай, эмэгтэй/, Б /16 хоногтой, эрэгтэй/  нарыг 700 бог малтай нь 12.00 цагт тус тус уулнаас буулгасан байна.