Монгол Улсад Статистикийн байгууллага үүсэж, хөгжсөний 102 жилийн ойн хүрээнд Үндэсний Статистикийн хороо, 9 дүүргийн статистикийн хэлтэс хамтран статистикийн хэрэглээ, ач холбогдлыг тайлбарлан таниулах зорилгоор "Статистикийн боловсрол" сэдэвт сургалтыг Нийслэлийн Баянгол дүүргийн Эрдмийн өргөө сургууль, Баянзүрх дүүргийн 30 дугаар сургууль, Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль, Хан-Уул дүүргийн 75 дугаар сургууль, Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүргийн Хөгжил сургууль, Налайх дүүргийн Голомт цогцолбор сургууль, Багануур дүүргийн Боловсрол сургуулийн нийт 1140 орчим ахлах ангийн сурагчдад танин мэдэхүйн сургалт зохион байгуулав.
Тус сургалт нь сурагчдад статистикийн шинжлэх ухааны үндсэн ойлголт, статистик мэдээллийн ач холбогдол, өдөр тутмын амьдрал дахь хэрэглээ, тоон мэдээллийг зөв уншиж ойлгох, харьцуулах, дүн шинжилгээ хийх талаар мэдлэг, ойлголт өгсөн бөгөөд энэхүү арга хэмжээ нь сурагчдын статистикийн суурь мэдлэгийг нэмэгдүүлэх, тоон мэдээлэлтэй ажиллах чадвар, шүүн тунгаах сэтгэлгээг хөгжүүлэх, статистик мэдээллийг өдөр тутмын амьдралдаа зөв ашиглах дадлыг төлөвшүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой юм.