НҮҮРСНИЙ ЭКСПОРТ 2024 ОНЫ ТҮВШИНДЭЭ ХҮРЭВ
НҮҮРСНИЙ ЭКСПОРТ 2024 ОНЫ ТҮВШИНДЭЭ ХҮРЭВ

ЭКСПОРТ, ГАДААД ВАЛЮТЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН 8 ДАХЬ УДААГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Монгол Улсын экспорт, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр байгуулагдсан ажлын хэсгийн ээлжит буюу 8 дахь удаагийн хуралдаан зохион байгуулагдлаа. Хуралдааны үеэр экспорт, импортын нөхцөл байдал, гадаад валютын нөөцийн хэмжээ, өсөлт, цаашид хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээ болон төлөвлөгөөний талаар хэлэлцэв.
Хуралдаанаас гарсан зарим саналуудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Тус ажлын хэсэг нь 2025 оны 3 дугаар сарын 13-нд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд биржийн арилжааг идэвхжүүлэхэд чиглэсэн ажлыг хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрээд байна. Тухайлбал, 2025 оны 3 дугаар сард биржээр 679 мянган тонн нүүрс арилжаалагдсан бол 4 дүгээр сарын байдлаар 1.3 сая тоннд хүрч, хоёр дахин нэмэгджээ.
Нүүрсний экспорт 2024 оны түвшинд буюу 25 сая тонн хэмжээнд хадгалагдаж байгаа бол зэсийн баяжмалын экспорт өмнөх оны мөн үеэс 25 хувиар, төмрийн хүдрийн баяжмалын экспорт 3.6 хувиар тус тус өссөн байна. Мөн гадаад валютын нөөц 5 тэрбум ам.долларт, экспортын орлого 4.2 тэрбум ам.долларт хүрсэн үзүүлэлттэй байна