УЛААНБААТАРТ 8-10 ГРАДУС ДУЛААН

GNNGNN
Apr 4, 2024  
 0
УЛААНБААТАРТ 8-10 ГРАДУС ДУЛААН

Өнөөдөр:   Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -3...+2 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн бэлчир, говийн бүс нутгаар +11...+16 градус, бусад нутгаар +5...+10 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, хур тунадас орохгүй, салхи баруун өмнөөс 5-10 м/с. Өдөртөө +8...+10 градус дулаан байна.