ОХУ-ЫН САНСРЫН ТӨХӨӨРӨМЖ ЭНЭТХЭГИЙН ДАЛАЙД УНАВ

ОХУ-ЫН САНСРЫН ТӨХӨӨРӨМЖ ЭНЭТХЭГИЙН ДАЛАЙД УНАВ

GNNGNN
May 12, 2025  
 0
ОХУ-ЫН САНСРЫН ТӨХӨӨРӨМЖ ЭНЭТХЭГИЙН ДАЛАЙД УНАВ

1972 оноос хойш дэлхийн тойрог замд байсан Зөвлөлтийн автомат станц болох «Космос-482» тойрог замаас гарч, Энэтхэгийн далайд унасан тухай “Роскосмос” агентлагийн хэвлэлийн алба мэдээллээ

«Космос-482» станцыг анх 1972 оны хавар Венер гаригийг судлах зорилгоор хөөргөсөн ч хөөргөлтийн шатанд гарсан доголдлоос болж дэлхийн өндөр эллипс хэлбэрийн тойрог замд гацсан юм. Сүүлийн жилүүдэд энэ аппарат дэлхийд аажмаар ойртож байсан бөгөөд 2025 оны 5-р сарын 10-ны өдөр Москвагийн цагаар 9:24 цагт дэлхийн агаар мандлын нягт давхаргад орж, Андаманы арлаас баруун тийш 560 км-ийн зайд, Энэтхэгийн далайд унажээ

Тус сансрын аппаратыг тойрог замаас буух үйл явцыг ойролцоох сансрын орчны аюулгүй байдлын автоматжуулсан систем ашиглан хянаж байсан бөгөөд “Роскосмос” агентлагийн зүгээс тойрог замд олон тооны хуучин төхөөрөмж байсаар байгаа ч тэдгээр нь ноцтой аюул учруулахгүй хэмээн онцолсон байна