ЭХНЭР САЛТАНАТ НУКЕНОВАГИЙНХАА АМЬ НАСАНД ХАЛДСАН КУАНДЫК БИШИМБАЕВ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ДАВЖ ЗААЛДАНА

GNNGNN
May 31, 2024  
 0
ЭХНЭР САЛТАНАТ НУКЕНОВАГИЙНХАА АМЬ НАСАНД ХАЛДСАН КУАНДЫК БИШИМБАЕВ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ДАВЖ ЗААЛДАНА

Эхнэр Салтанат Нукеновагийнхаа амь насанд халдсан Казахстаны Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев Шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдол гаргажээ.

Бишимбаевын өмгөөлөгч Ерлан Газымжанов “Шүүх хэргийг зөв тодорхойлоосой гэж хүсэж байна. Бидний үзэж байгаагаар Бишимбаевын хэрэг нь эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулж, санамсаргүйгээр хүний амь нас хохирсон хэрэг" гэж сэтгүүлчдэд мэдэгджээ.

Амиа алдсан хохирогч Салтанат Нукеновагийн гэр бүлийнхэн 24 жил бол бүх насаар хоригдохтой бараг ижил гэж үзээд гомдол гаргаагүй. Бишимбаев болон гэмт хэргийн тухай мэдээлээгүй гэх хэргээр дөрвөн жилийн хорих ял сонссон Бахытжан Байжанов ч мөн давж заалдахаар болсон байна.