Г.БОЛОР-ЭРДЭНЭ ДЭЛХИЙН АВАРГЫН ХАГАС ШИГШЭЭД ШАЛГАРЛАА

GNNGNN
Nov 21, 2026  
 0
Г.БОЛОР-ЭРДЭНЭ ДЭЛХИЙН АВАРГЫН ХАГАС ШИГШЭЭД ШАЛГАРЛАА

“Мүжү 2026” пара таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд өрсөлдөж буй Гавьяат тамирчин Ганбатын Болор-Эрдэнэ хагас шигшээд шалгарлаа.

Тэрбээр эхний тулаандаа Казахстаны тамирчныг хүч, техникийн давуугаар ялж, дараагийн даваанд Мароккогийн тамирчныг буулган авснаар хагас шигшээ шатанд шалгарсан байна.

Г.Болор-Эрдэнэ нь “Парис 2024” зуны Паралимпын наадмын мөнгөн медальт, дэлхийн таван удаагийн аварга, Азийн Пара наадмын хошой аварга юм.

Харин эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Батбаярын Шинэбаяр эхний тулаандаа Израилын тамирчныг ялж, шилдэг 16-д шалгарсан ч Узбекистаны тамирчинд ялагджээ.