ПОЛЬШИЙН ЭРХ БАРИГЧИД ВАРШАВЫН ТҮЙМЭРТ ОХУ-ЫН ТАГНУУЛЫН АЛБАДЫН ОРОЛЦООГ НОТЛОВ
ПОЛЬШИЙН ЭРХ БАРИГЧИД ВАРШАВЫН ТҮЙМЭРТ ОХУ-ЫН ТАГНУУЛЫН АЛБАДЫН ОРОЛЦООГ НОТЛОВ

Өнгөрсөн онд Варшав хотод болсон “Маривилска-44” худалдааны төвийн түймэр нь ОХУ-ын тагнуулын албадын захиалгаар үйлдсэн үйлдэл байсныг Польшийн эрх баригчид мэдээллээ
2024 оны 5-р сарын 12-нд Варшавын Бяловлока дүүрэгт байрлах “Маривилска-44” худалдааны төвт түймэр гарч, 1400 орчим дэлгүүр, үйлчилгээний цэг шатаж, Вьетнам гаралтай түрээслэгчдэд их хэмжээний хохирол учирсан байна. Тус түймэр нь ОХУ-ын тагнуулын албадын захиалгаар үйлдсэн зохион байгуулалттай ажиллагаа байсан гэж Польшийн Ерөнхий сайд Дональд Туск мэдэгдсэн бөгөөд мөрдөн байцаалтын явцад хэд хэдэн сэжигтнийг баривчилсан, бусад нь илрүүлэгдэж, эрэн сурвалжилж байгаа гэж мэдээлжээ
Энэхүү үйл явдал нь ОХУ-ын зүгээс Украинд дэмжлэг үзүүлж буй орнуудад чиглэсэн “гибрид дайн”-ы нэг хэсэг гэж Польшийн эрх баригчид үзэж байгаа бөгөөд түймэр гарсан өдөр Литва улсын нийслэл Вильнюс хотод IKEA дэлгүүрт мөн түймэр гарсан нь ижил төрлийн ажиллагаа байж болзошгүй гэж үзэж, хоёр улсын хууль сахиулах байгууллагууд хамтран мөрдөн байцаалт явуулж байна
ОХУ-ын талаас энэ үйлдэлд ямар ч холбоо байхгүй гэж үгүйсгэж байгаа ч, Польшийн эрх баригчид хохирогчдыг хамгаалах, гэмт хэрэгтнүүдийг илрүүлэх, хариуцлага тооцох чиглэлээр ажиллаж байна