“ЗЕЛЕНСКИЙНИЙ ҮЙЛДЭЛ ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ БАЙНА”

“ЗЕЛЕНСКИЙНИЙ ҮЙЛДЭЛ ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ БАЙНА”

GNNGNN
May 5, 2025  
 0
“ЗЕЛЕНСКИЙНИЙ ҮЙЛДЭЛ ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ БАЙНА”

Францын улс төрч Зеленскийг шүүмжилж, энх тайванд уриалсан байна

Францын улс төрч Флориан Филиппо олон нийтийн сүлжээгээр дамжуулан Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг шүүмжилж, “тавдугаар сарын 9-нд Москвад айлчлах дэлхийн удирдагчдыг заналхийлсэн нь үнэхээр солиоролтой үйлдэл” хэмээн мэдэгдсэн. Зеленскийг бүрэн галзуурсан гэж үзээд, “Макрон, Европын холбоо болон хяналтаас гарсан глобалист мафи бүхэлдээ ийм бодлогогүй алхам руу түлхэж байна” хэмээн онцлоод байна

Филиппо мэдэгдэхдээ, хурцадмал байдлыг зогсоож, энх тайван тогтоохыг уриалсаар байна

ОХУ Ялалтын 80 жилийн ойн өдрүүдэд буюу тавдугаар сарын 7-ны шөнөөс 10-ныг хүртэл гал зогсоохоо зарласан бол Кремль энэ хугацаанд бүх ажиллагааг зогсоохоо мэдэгдсэн 

Харин “Франс Пресс” агентлагийн мэдээлснээр, Зеленский ОХУ-ын тавьсан гал зогсоох саналыг няцаасан бөгөөд “Киев тавдугаар сарын 9-ний парадад Москвад ирэх гадаадын зочдын аюулгүй байдлыг хангаж чадахгүй” хэмээн мэдэгдсэн