НИЙТ НУТГИЙН 78 ХУВЬ ЦАСТАЙ БАЙНА
Хээрийн цасны хэмжилтийн 11 дүгээр сарын 20-ны мэдээгээр өмнөх арав хоногтой харьцуулахад цасан бүрхүүлтэй нутгийн хэмжээ 60 хувиар нэмэгдсэн байна.
Цасны зузаан Увс аймгийн Бөхмөрөн, Наранбулаг, Өмнөговь, Өндөрхангай, Ховд, Хяргас, Цагаанхайрхан, Завхан аймгийн Баянтэс, Тэлмэн, Тэс, Цэцэн-Уул сумдад 30 см-ээс их буюу нийт нутгийн 1 хувь байна.
Харин Увс аймгийн Зүүнхангай, Малчин, Завхан аймгийн Баянхайрхан, Идэр, Их-Уул, Нөмрөг, Сонгино, Түдэвтэй, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумдад 21–30 см буюу нийт нутгийн 4 хувь байгаа аж.
Баян-Өлгийн Сагсай, Цэнгэл, Увсын Баруунтуруун, Түргэн, Ховдын Дарви, Завхан аймгийн Алдархаан, Отгон, Тосонцэнгэл, Цагаанчулуут, Улиастай, Говь-Алтайн Халиун, Баянхонгорын Гурванбулаг, Хөвсгөлийн Жаргалант, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Эрдэнэбулган, Булганы Бугат, Могод, Сэлэнгийн Ерөө, Мандал, Орхон, Орхонтуул, Хүдэр, Дархан-Уулын Дархан, Хонгор, Шарын гол, Төв аймгийн Батсүмбэр, Баянчандмань, Борнуур, Жаргалант, Заамар, Цээл, Угтаалцайдам сумдад 11–20 см буюу нийт нутгийн 10 хувьд цастай байна. Бусад нутгаар 10 см-ээс бага цастай буюу нийт нутгийн 63 хувийг тус тус эзэлж байгааг цаг агаарын байгууллагаас мэдээллээ.
