ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

GNNGNN
Nov 23, 2026  
 0
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Фото: /Сутай Хайрхан 4090 метр/ Эрт цагт Сүүтэй уул хэмээн нэрлэдэг байсанаас улбаалан Сутай Хайрхан уул хэмээн нэрлэдэг болжээ.

Цаг уур, орчны шинжилгээний газраас 2026 оны 11-р сарын 24-нөөс 2026 оны 11-р сарын 28-ныг хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ.

Энэ сарын 25-26-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Ховд, Завханы зарим сумдын нутгаар, 25-ны өдөр Увс, Завхан, Хөвсгөл, Сэлэнгийн зарим сумдын нутгаар, 26-нд Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын зарим сумд, Төв, Сэлэнгийн ихэнх, Дундговь, Дорноговийн хойд сумдын нутгаар, 27-нд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн зарим сумдын нутгаар 0.1-4.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 25-нд Алтайн уулсаар, 26-нд нутгийн зарим газраар, 27-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 24, 25-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна. 26-наас шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчмоор -27...-32 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -20...-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8...-13 градус, бусад нутгаар -14...-19 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -14...-19 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр -10...-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...-5 градус, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн байна.