НИЙСЛЭЛД ЦАС ОРЖ, ЯВГАН ШУУРГА ШУУРНА
Хур тунадас: Улаанбаатарт 22 -нд цас орж, явган шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд зүүн хойноос секундэд 5-10 метр. 22, 26-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -23...-28 градус, бусад хэсгээр -17...-22 градус, өдөртөө -7...-12 градус хүйтэн байна. 24, 25 өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -17...-22 градус, бусад хэсгээр -10...-15 градус, өдөртөө -2...-7 градус хүйтэн байна.
21-22-нд шилжих шөнө Хөвсгөл, Булганы зарим сумд, Сэлэнгийн ихэнх, Төвийн хойд сумдын нутгаар, 22-ны өдөр Сэлэнгийн зүүн, Төвийн зүүн хойд, Хэнтийн баруун хойд сумдын нутгаар, 23-нд Сэлэнгэ, Дорнодын зүүн, Хэнтийн хойд, Төв аймгийн зүүн хойд сумдын нутгаар 0.1-1.0 мм цас орж, 25-нд Баян-Өлгийн, Увс, Ховд, Хөвсгөл, Булганы зарим газар, Завхан, Сэлэнгийн ихэнх, Төв аймгийн хойд сумдын нутгаар 0.1-6.0 мм цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 22-нд говь, тал, хээрийн нутгаар, 25-нд нутгийн баруун хагаст зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчмоор -29...-34 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -21...-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8...-13 градус, бусад нутгаар -14...-19 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -12...-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр -8...-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1...+4 градус дулаан, бусад нутгаар-3...-8 градус хүйтэн байна. 24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хэсгээр хүйтний эрч суларна.
