СУРАГЧДЫН ГУРАВДУГААР УЛИРЛЫН АМРАЛТ ИРЭХ САРЫН 1-НЭЭС ЭХЭЛНЭ

GNNGNN
Mar 11, 2024  
 0
СУРАГЧДЫН ГУРАВДУГААР УЛИРЛЫН АМРАЛТ ИРЭХ САРЫН 1-НЭЭС ЭХЭЛНЭ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гуравдугаар улирлын амралт ирэх дөрөвдүгээр сарын 1-нд эхэлж, дөрөвдүгээр сарын 8 хүртэл долоо хоног үргэлжилнэ.

Харин зуны амралтын тухайд, 1-2 дугаар ангийнхан зургаадугаар сарын 1-нээс, 3-5 дүгээр ангийнхан зургаадугаар сарын 8-наас, 6-12 дугаар ангийнхан зургаадугаар сарын 15-наас эхэлж амрах юм байна.