НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮҮХДЭЭ БҮРТГҮҮЛЭХ ХҮСЭЛТИЙН ХАРИУГ ӨНӨӨДРӨӨС ГАР УТСАНД НЬ ИЛГЭЭНЭ

GNNGNN
Aug 24, 2026  
 0
НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮҮХДЭЭ БҮРТГҮҮЛЭХ ХҮСЭЛТИЙН ХАРИУГ ӨНӨӨДРӨӨС ГАР УТСАНД НЬ ИЛГЭЭНЭ

Нийслэлийн цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэх цахим хүсэлтийн нэгдүгээр шат өчигдөр 23:59 цагт хаагдлаа. 

Өнөөдрөөс эхлэн цахим хүсэлт илгээсэн иргэдийн хүүхдүүд аль цэцэрлэгт хамрагдах талаарх хариуг бүртгэлтэй утасны дугаарт нь илгээнэ. Харин нийслэлийн цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэх хүсэлтээ наймдугаар 10-23-нд E-Mongolia системээр илгээж амжаагүй болон тухайн хаягтаа түр оршин суугчаар бүртгэлтэй иргэд хоёрдугаар шатанд хамрагдах боломжтой.