"ИХ ГОВИЙН МАНААЧ" БҮТЭЭЛ "BEIJING LIFT-OFF" КИНО НААДМЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨЖ БАЙНА

GNNGNN
Nov 22, 2026  
 0
"ИХ ГОВИЙН МАНААЧ" БҮТЭЭЛ "BEIJING LIFT-OFF" КИНО НААДМЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨЖ БАЙНА

Найруулагч Э.Ган-Очир, продюсер Ж.Мядагбадам нарын бүтээл "Их говийн манаач" (The Guardian of the Great Gobi) баримтат кино Beijing Lift-Off олон улсын кино наадмын “Шүүгчдийн онцлох бүтээл”-ээр шалгарч, шилдэг бүтээлийн төлөөх үзэгчдийн санал хураалтад өрсөлдөж байна.

"Их говийн манаач” бүтээл нь “Beijing Lift-Off Film Festival”-ийн дижитал шалгаруулалтын шатыг амжилттай давж, 2026 оны арваннэгдүгээр сарын 2-ноос арванхоёрдугаар сарын 16-ны өдрүүдэд олон улсын шүүгчид болон дэлхийн үзэгчдэд хөндлөнгийн үнэлгээ хийх өрсөлдөөнт хөтөлбөрт албан ёсоор шалгаран, Англи, Хятадын хамтарсан кино сүлжээгээр дамжин дэлхий даяар толилуулагдаж буй юм. 

Тус шалгаруулалтад амжилттай оролцсон бүтээлүүд нь тухайн жилийн эцэст Жон Баррийн нэрэмжит кино театрт зохион байгуулагддаг нэр хүндтэй "Lift-Off Season Awards" шагнал гардуулах ёслолд нэр дэвших эрхтэй болохын сацуу олон улсын кино зах зээлд зуучлуулах боломжтой болдог билээ. 

Та бүхэн Монголын Их говь, түүнийг хамгаалан сахиж буй түүхтэй танилцахын хамт Монгол уран бүтээлчдээ дэмжихийг хүсвэл https://liftoff.network/beijing холбоосоор нэвтэрч тасалбар худалдан авч, тус бүтээлийг үзсэнээр санал тань баталгаажих юм.