УЛААНБААТАРААС ХОВД ХҮРТЭЛ ИНТЕРНЕТ, ХӨНЖИЛ, ҮНЭГҮЙ ЦАЙТАЙ АВТОБУС ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛНЭ

GNNGNN
Nov 21, 2026  
 0
УЛААНБААТАРААС ХОВД ХҮРТЭЛ ИНТЕРНЕТ, ХӨНЖИЛ, ҮНЭГҮЙ ЦАЙТАЙ АВТОБУС ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛНЭ

Улаанбаатар хотоос Ховд аймгийн Жаргалант сум хүртэл хагас унтлагын буюу VIP автобус үйлчилж эхлэхээр болжээ. 

Тодруулбал, Улаанбаатар хотоос Жаргалант сум хүртэл өдөр бүр 11:00 цагт 28 хүний суудалтай, хагас унтлагын автобусаар зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж буй. 

Хагас унтлагын буюу VIP автобус дараах онцлогтой. Үүнд: 

  • Суудал нь 45 градус налах түшлэгтэй
  • Хөл амраагчтай
  • Зорчигч бүрд дулаан хөнжилтэй
  • Суудал бүрд гар утасны цэнэглэгчтэй
  • 24 цагийн сүлжээ буюу Starlimk сансрын интернеттэй ажээ. Мөн зорчигчдод үнэ төлбөргүй халуун, хүйтэн ус, кофегоор үйлчлэх зэрэг давуу талтай гэлээ.