ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛИЙН ХҮН НАМЫН ШТАБЫН ДАРГААР Д.ГАНТУЛГЫГ ТОМИЛЛОО
ХҮН намын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж 2027 оны Ээлжит бус Ерөнхийлөгчийн сонгуулийн штабын даргаар Ерөнхий нарийн бичгийн дарга Доноровын Гантулгыг томилжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль зохион байгуулагдахаар болсон. Парламентад суудалтай намууд ээлжит бус сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулж танилцуулах штаб байгуулж буй.
