ЮН СОК ЁЛД ЦААЗААР АВАХ ЯЛ ОНООХ МАГАДЛАЛТАЙ БАЙНА
ЮН СОК ЁЛД ЦААЗААР АВАХ ЯЛ ОНООХ МАГАДЛАЛТАЙ БАЙНА

БНСУ-ын ерөнхийлөгч асан Юн Сок Ёль 2024 оны 12-р сард цэргийн хуулийг зарлаж, парламент болон бусад төрийн байгууллагуудын үйл ажиллагааг зогсоохыг оролдсон нь үндсэн хуулийн ноцтой зөрчил гэж үзэгдэн, улмаар 2025 оны 4-р сарын 4-нд Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр албан тушаалаасаа огцорсон. Түүнийг “бослого зохион байгуулсан” хэргээр яллаж байгаа бөгөөд хэрэв буруутай нь тогтоогдвол бүх насаар нь хорих эсвэл цаазаар авах ял оноох боломжтой
Хэдийгээр БНСУ-д 1997 оноос хойш цаазаар авах ялыг хэрэгжүүлээгүй ч хууль ёсоор ийм ял оноох боломж хэвээр байна. Юн Сок Ёль өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдэж, цэргийн хуулийг зарласан нь төрийн эргэлт биш, харин улс төрийн эсэргүүцлийг арилгах зорилготой байсан гэж тайлбарласан
Түүний шүүх хурал 2025 оны 4-р сарын 14-нд эхэлсэн бөгөөд хэргийн шийдвэр гарах хүртэл хэдэн сар үргэлжлэх төлөвтэй байна. Хэрэв буруутай нь тогтоогдвол БНСУ-ын түүхэнд гурав дахь удаагаа ерөнхийлөгчийг бослого зохион байгуулсан хэргээр ялласан тохиолдол болох юм
Энэ хэрэг нь БНСУ-ын ардчилсан тогтолцоонд томоохон сорилт болж, улс төрийн хуваагдал, нийгмийн зөрчилдөөн нэмэгдэхэд хүргэж байна