ХЯТАДАД ХАР САЛХИНЫ УЛМААС ТАВАН ХҮН АМЬ ҮРЭГДЭЖ, 141 БАРИЛГА НУРЖЭЭ
Бямба гаригт Хятадын өмнө зүгийн Гуанжоу мужийн Bayiun дүүрэг болон Zhongloutan тосгоны нутгаар 20- 30 хүртэл м/с хурдтай, маш хүчтэй хар салхи дайрч, том хэмжээтэй мөндөр оржээ.
ЭНЭХҮҮ БАЙГАЛИЙН АЮУЛТ ҮЗЭГДЛИЙН УЛМААС 5 ХҮН АМЬ ҮРЭГДЭЖ, 33 ХҮН ГЭМТЭЛ БЭРТЭЛ АВЧ, ҮЙЛДВЭРЛЭЛ, АЖ АХУЙН НЭГЖИЙН 141 БАРИЛГА НУРЖ, ГЭМТЖЭЭ.
Хятадын Цаг уурын байгууллага 2-3 хоногийн өмнө хүчтэй аадар бороо орж, үерлэнэ гэдгийг анхааруулж, үерийн аюултай бүсээс 110 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн. Гэвч хар салхи байгаль, цаг уурын аюулт үзэгдэл чухам хаагуур дайрахыг тодорхойлоход амаргүй урьдчилан сэргийлэх ч хүнд байжээ.
ГУАНЖОУ МУЖ 19 САЯ ХҮН АМТАЙ ЮМ. ҮҮНИЙ ӨМНӨ ӨНГӨРСӨН 2023 ОНЫ 9-Р САРД ХЯТАДЫН ЖАНГСУ МУЖИЙН НУТГИЙГ ДАЙРСАН ХАР САЛХИНЫ УЛМААС 10 ХҮНИЙ АМЬ ҮРЭГДЖЭЭ.