Австралийн Ерөнхий сайд Энтони Албанесс Засгийн газар нь хүүхдийн сэтгэцийн болон бие махбодийн эрүүл мэндэд санаа зовниж байгаа тул олон нийтийн сүлжээ болон бусад холбогдох дижитал платформ ашиглахыг хориглох талаар хэлэлцэж байгаа талаар мэдэгджээ. Оны эцэс гэхэд танилцуулах хуулийг Австралийн хүүхдүүдийг цахим сүлжээний хор хөнөөлөөс хамгаалах, түүнчлэн эцэг эх, асран хамгаалагчдад дэмжлэг үзүүлэх хэрэгсэл гэж сурталчилж байна. Австралийн Ерөнхий сайд "Манай залуучуудын аюулгүй байдал, сэтгэцийн болон бие махбодийн эрүүл мэнд хамгийн чухал. Онлайн платформд нэвтрэх доод нас нь 14-16 насны хооронд байх болно гэдгийг тэрбээр онцолжээ. Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Австралийн Засгийн газар 14-өөс доош насны хүүхдүүдийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд ашиглахыг хориглох төлөвлөгөөг мөн зарласан. Интернэт хэрэглээний түвшингээр дэлхийд эхний аравт ордог Австрали улс нийгмийн сүлжээнд насны хязгаарлалт тогтоосон анхны орнуудын нэг болж магадгүй юм. Эх сурвалж: https://www.rt.com/news/603778-australia-kids-social-media/