“ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХХК-ИЙН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТАН ХЯТАД ИРГЭНТЭЙ ТОХИРЧ, ХҮНИЙ БИЕД ХОРТ ХАВДАР ҮҮСГЭГЧ БАРЬЦАЛДУУЛАГЧ БОДИСЫГ ХУДАЛДАН АВАХЫГ ЗАВДЖЭЭ

GNNGNN
Nov 23, 2026  
 0
“ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХХК-ИЙН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТАН ХЯТАД ИРГЭНТЭЙ ТОХИРЧ, ХҮНИЙ БИЕД ХОРТ ХАВДАР ҮҮСГЭГЧ БАРЬЦАЛДУУЛАГЧ БОДИСЫГ ХУДАЛДАН АВАХЫГ ЗАВДЖЭЭ

“Тавантолгой түлш” ХХК-ийн удирдах албан тушаалтан “Д” хүний биед хорт хавдар, угаар үүсгэгч нэгдэл бүхий барьцалдуулагч бодисыг худалдан авахаар Замын-Үүд боомтоор нэвтрүүлэхийг оролджээ.

Тодруулбал, “Тавантолгой түлш” ХХК-ийн удирдах албан тушаалтан “Д” нь өөрийн найз хятад иргэнтэй үгсэн тохирч хүний биед хорт хавдар, угаар үүсгэгч полиакриламид, бентонил гэгч хорт нэгдэл бүхий барьцалдуулагч бодисыг худалдан авахаар Замын-Үүд боомтоор нэвтрүүлэх гэж байсныг АТГ илрүүлжээ. Албаныхан хэргийн газар дээр очиж гэмт үйлдлийг таслан ийнхүү зогсоожээ.

Хэрэв тухайн барьцалдуулагч бодисыг улсын хилээр нэвтрүүлж, улмаар “Тавантолгой түлш” ХХК-д хүлээн авч, сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж иргэдэд нийлүүлсэн бол Улаанбаатар хотод амьдардаг 1,5 сая иргэний эрүүл мэнд, амь насанд заналхийлсэн бодит аюул учрах байжээ.