ШАЛГУУЛАГЧИД БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА ДУУСАХААС ӨМНӨ ШАЛГАЛТ ӨГӨХ ХИЧЭЭЛИЙН ТООГОО НЭМЭХ БОЛОМЖ НЭЭЛТТЭЙ ХЭВЭЭР БАЙНА

GNNGNN
May 14, 2026  
 0
ШАЛГУУЛАГЧИД БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА ДУУСАХААС ӨМНӨ ШАЛГАЛТ ӨГӨХ ХИЧЭЭЛИЙН ТООГОО НЭМЭХ БОЛОМЖ НЭЭЛТТЭЙ ХЭВЭЭР БАЙНА

       2026 оны Элсэлтийн шалгалт өгөхөөр төлөвлөж буй нийт шалгуулагчдын анхааралд: Онлайн бүртгэлийн албан ёсны хугацаа маргааш буюу 05 дугаар сарын 15-ны 18:00 цагт эцэслэн хаагдахыг Боловсролын Үнэлгээний Төвөөс анхааруулж байна. 

     Өнөөдрийн байдлаар бүртгэл https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар амжилттай явагдаж байгаа бөгөөд дараах нөхцөлд байгаа шалгуулагчид яаралтай бүртгэлээ баталгаажуулах шаардлагатай байгаа үүнд:

Шалгалт өгөхөөр төлөвлөж буй шинэ шалгуулагчид. 

Өмнө нь бүртгүүлсэн ч шалгалт өгөх хичээлээ нэмж сонгох хүсэлтэй шалгуулагчид

Хичээл сонголт хийсэн боловч төлбөрөө төлж, бүртгэлээ эцсийн байдлаар баталгаажуулаагүй шалгуулагчид. 

АНХААРУУЛГА: Бүртгэлийн хугацааг дахин сунгахгүй бөгөөд нэмэлт бүртгэл явуулах боломжгүй бөгөөд системийн ачаалал нэмэгдэхээс өмнө амжиж бүртгүүлэхийг зөвлөж байна. 

Шалгуулагчид бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө шалгалт өгөх хичээлийн тоогоо нэмэх боломж нээлттэй хэвээр байна. Та бүхэн өөрийн ирээдүйн мэргэжил сонголт, зорилгодоо тулгуурлан хичээл сонголтоо зөв хийж, бүртгэлээ амжилттай дуусгана уу.

Нийт шалгуулагчдадаа амжилт хүсье!